Малчид, тариаланчид,хадланчдад зориулсан мэдээ:
9-р сарын 2-ныг хүртэл ихэнх нутгаар бороо хур багатай, өдөртөө дулаан байж, ногоо хураах, хадлан тэжээл бэлтгэх таатай нөхцөл бүрдэж байна.
2019 оны 08 дугаар сарын 30-ны 20 цагаас 08 дугаар сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр,Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.