Өмнөговийн багш сурагчид ЭЕШ-д улсдаа нэгдүгээр байрт эрэмблэгдсэн амжилтаар хичээлийн шинэ жилээ угтаж байна

2019 оны 08-р сарын 30 өдөр, 13 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
399aba0510a02575a007a63cd31515b7

2019-2020 оны хичээлийн жилийг угтаж өнгөрсөн оны ажлаа дүгнэж алдаа оноогоо хэлэлцэх, ирэх хичээлийн жилийн зорилт төлөвлөгөөгөө тодорхойлох зорилгоор Өмнөговь аймгийн “БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ”-ыг Хөгжимт жүжгийн театрт хийлээ.

Дэлхийн хөгжлийн түүчээ болсон Өмнөговь аймгийн багш сурагч боловсролын салбарын ажилтнууд хамтын харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлж “Оюуны хурд”, “Англи хэлтэй Өмнөговь”, “Зөгийн үүр”, “Хүүхэд хөгжлийн түлхүүр”, “Багш хөгжил” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ 2019 онд боловсролын салбарт 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж байна. Дэд хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр тодорхой үзүүлэлтүүд өсөж Өмнөговь аймгийн боловсролын салбарт ахиц дэвшил гарчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх