Засгийн газрын хуралдаанаар ирэх сарын 3-ны өдөр буюу мягмар гарагт бүх нийтээр амрах шийдвэр гаргалаа.
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн тэгш ой тохиож байгаатай холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 3-ны ажлын өдрийг бүх нийтээр амрах өдөр болгов. Тухайн ажлын өдрийг 2019 оны 9 дүгээр сарын 7-ны Бямба гарагт шилжүүлэхээр шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.