СЗХ, Солонгосын үнэт цаасны санхүүжилтийн корпорацитай хамтран ажиллана

2019 оны 08-р сарын 27 өдөр, 15 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dargiin

Солонгосын үнэт цаасны санхүүжилтийн корпораци (СҮЦСК)-ийн төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хороонд зочилж ажил хэргийн яриа өрнүүлэв.

Тус корпораци нь БНСУ-ын үнэт цаасны зах зээлийг санхүүжүүлэх, зах зээлд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлж хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, эдийн засгийг дэмжих зорилготойгоор 1955 онд байгуулагдсан.

СЗХ болон СҮЦСК нь 2015 онд хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан бөгөөд өнөөдөр тус санамж бичгийн дагуу ажлаа эрчимжүүлж, хүний нөөцийг чадавхжуулах, үнэт цаасны зах зээлд санхүүжилт, хөрөнгө оруулалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх