Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд Ховд аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Үенч, Булган, Бодонч голын сав газартай хамтран гол, усны ослоос урьдчилан сэргийлэх самбарыг байршууллаа.
Булган гол дагуу иргэд амарч зугаалах нь их байдаг тул аюулгүй байдлыг нь хангах, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх” самбарыг байрлуулж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллаж байна.
Эргүүл хийх хугацаандаа Ховд аймгийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэд автомашинтайгаа усанд суусан хоёр удаагийн дуудлагаар ажиллаж, 6 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаагэж Ховд аймгийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.