Түрээсийн орон сууцанд орох иргэдийн материалыг авч эхэллээ

2019 оны 08-р сарын 19 өдөр, 19 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
180649-09032016-1457490726-1463782592-buyant_ukhaa

“Буянт-ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн бүрдүүлэх материалыг өнөөдрөөс авч эхэллээ. Нийслэлийн нэг цэгиийн үйлчилгээ болох “Мишээл” болон “Дүнжингарав”-ийн салбаруудад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд  энэ сарын 23-ны өдрийн дотор өөрийн биеэр авчирч өгнө. Бүрдүүлэх материалын тухайд ангилал бүрээс шалтгаалан өөр өөр бичиг баримт бүрдүүлэх юм байна. Мөн тэнцсэн иргэнээс дор хаяж долоогоос дээш бичиг баримт бүрдүүлэхийг шаардаж байгаа юм байна. Харин иргэдийн хувьд өөрийн сонгосон орон сууц, бүлгийн дагуу бичиг баримтаа бүрдүүлэх ёстой юм байна. Нийслэлийн орон сууцны корпорациас нэгдүгээр шатанд тэнцсэн иргэдийн материалыг дахин хянаж, тэдгээрээс дахин сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах юм.  Мөн таны утсанд мессежээр болон и-мэйлээр нийслэлийн орон сууцны корпорациас хариу илгээгүй бол та өөрийн биеэр нэг цэгийн үйлчилгээг зорих шаардлагагүй гэж албаны хүмүүс зөвлөв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх