Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн хоёроос нь сэргээшийн төрлийн бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээлсэн билээ.
Энэ асуудалд өнөөдрийг хүртэл тайлбар өгөөгүй байсан наадмын түрүү бөх, улсын шинэ аварга Э.Оюунболд дөнгөж сая өөрийн цахим хуудсаар дамжуулан албан ёсны тайлбар хийлээ.
Монгол Улсын аварга Э.Оюунболд “Хоёр бөхийн холбооны маргаан эцсийн цэгтээ хүрч, бусармаг үйлдэл хийж байна. Би 14 настайгаасаа аварга багшийнхаа шавь болсон. Аварга багш маань надад хоёр зүйлийг захиж ирсэн. Архи ууж болохгүй. Допинг хэрэглэж болохгүй. Би допинг хэрэглэж үзээгүй. Миний шээс солигдсон байна. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч тусална уу. Монголын допингийн холбооны төвийн 5 хүн шинжилгээний хариуг задлах ёстой байсан. Гэтэл нэг, хоёр хүн шинжилгээний хариуг задалж сошиал ертөнцөөр цацсан. Тэр даруйдаа бөхчүүдээр над руу дайруулсан. Үүнийг зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байна. Би хуулийн байгууллагын хяналтын дор дахин шинжилгээ өгмөөр байна. Над руу наадмын өмнө нэг биш удаа дайрч давшилсан. Чамаас допингийн бодис илрүүлнэ гэж хэлж байсан. Хилс хэргээр намайг гүтгэж байна” гэсэн юм.
камертай өрөөнд олон хүний нүдэн дээр тусгай битүүмжлэлтэй саванд шээсэн биз дээ. Туулгах бодис хамт хэрэглэсэндээ эрдээ юу. Б сорьцоо яагаад шинжилгээнд явуулахгүй байна. Монголын шүүх жонхуу болохоор 2 жил жонхууруулаад мартуулах, эсвэл аргална гэж бодоо юу. Ичээч, ард түмнээсээ уучлал гуйгаад авсан бай шагналаа буцааж өгвөл таарна.
ХЭН ДОПИНГИЙН БОДИС ИЛРҮҮЛНЭ ГЭЖ ХЭЛСЭН ЮМ БЭ? НЭРТЭЙ УСТАЙ НЬ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ?НЭРТЭЙ УСТАЙ, БАРИМТТАЙ ЗАРЛААД ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ???