Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийт хуульчдын хэлэлцүүлэг болно

2019 оны 08-р сарын 15 өдөр, 17 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5dcd1ea5d991506cf60d0bb0079705b8

“Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэг”-ээс Нээлттэй Нийгэм форумын дэмжлэгтэйгээр Засаглалын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийн сонсгол” төслийн хуульчид хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус нийгэмлэгээс Монгол Улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй түвшинд байгаа хэмээн онцлов. Тухайлбал, манай улс олон улсын “Хууль дээдлэх ёсны индекс”-ийн 2017-2018 оны үзүүлэлтээр 113 орноос хийсэн судалгаагаар 51-р байрт жагссан байна. Иймд Монгол Улсад хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, нийтийн сонсголын хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр томоохон бодитой алхам хийх шаардлагатай хэмээн тус нийгэмлэгийн төлөөллүүд хэлж байлаа.

Тус байгууллагаас “Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийн Сонсгол” төслийг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Засаглалын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд “Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилт ба нийтийн сонсгол” сэдэвт хуульчдын уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 20-ны өдрийн 11:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр зохион байгуулах юм байна. Уулзалтын үеэр хуульчид Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, Монгол Улсад хуулийн хэрэгжилтийг хангахад Нийтийн сонсголын тухай хуулийн ач холбогдол, уг хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх