Баянзүрхчүүд энэ бямба гаригт шарилж, хөл газрын ургамлын их цэвэрлэгээтэй

2019 оны 08-р сарын 13 өдөр, 10 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sharilj

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 5-р сарын 20-ны өдрийн А/145 дугаар тушаалын дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-4” аяныг дүүргийн нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Тус аяны зорилго нь хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм. Аяны эхний шатны цэвэрлэгээ 2019 оны 06 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулагдсан бол хоёрдугаар шатны цэвэрлэгээ энэ сарын 17-ны өдөр болох гэж байна. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд хөл газрын ургамал, шарилжны их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх