М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ

2019 оны 08-р сарын 12 өдөр, 12 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
enkhbold m

АТГ, ЦЕГ, Тагнуулын Ерөнхий Газрын хамтарсан ажлын хэсэг МАН-ын дарга асан М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох “60 тэрбум”-ын схемийг боловсруулах хэргийг шалгаж, мөрдөн байцаалт явуулж дууссан байна.

Улмаар  Ц.Сандуй, А.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар  яллагдагчаар татах хүсэлтээ өнгөрсөн Пүрэв гарагт прокурорт хүргүүлсэн аж.

 Харин мөрдөн байцаалтын явцад  мөнөөх “60 тэрбум”-ын схем УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа бодитоор хэрэгжээгүй, М.Энхболд нь Ц.Сандуй, А.Ганбаатар нарын боловсруулсан схемийг 2014 онд сонссон нь үнэн ч хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ.

 Э.Мягмар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх