-Аргын тооллын 8 дугаар сарын 9. Баасан (Сугар) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 9, шар бар, гар од-16 од, суудал төмөр, мэнгэ 5 шар, шидийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:38-20:16.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном эхлэн заалгах, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарах, газар тариалангийн үйл, хувцас эсгэхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар