Байшингаа дулаалж, өрхийн санхүүдээ хэмнэлт хийж чадсан САЙН ТУРШЛАГУУД

2019 оны 08-р сарын 07 өдөр, 10 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
71545a8ee3ffdc6fe7de3e8cd3413947
Амьдарч буй байшингаа дулаалах нь иргэн таны тав тухтай, санхүүгийн хувьд хэмнэлттэй амьдрах хамгийн шилдэг арга юм. Дулааны алдагдал ихтэй байшин нь таныг эдийн засгийн үргүй зардалд хүргэж, их хэмжээний хохирол дагуулдаг

/Хэрэв та байшингаа дулаалаагүй бол дээрх байдлаар дулаан алдалт явагддаг гэсэн үг/

Хэрэв та байшингаа засварлахаар шийдсэн бол дулаалгатайгаа хамт хийх нь ашигтай гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж буй юм.

Ингэснээр түлшний хэрэглээ багасч, санхүүгийн хэмнэлт хийх боломжтой. Жишээ нь таван тонн түлш хэрэглэж байсан өрх байшингаа дулаалсанаар хагас тонн түлш хэрэглэнэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, өрхийн санхүүгийн зардлаа хэмнэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн бодит оролцоо бол амины орон сууцаа дулаалж, өөрсдийн тав тухыг хангах явдал гэдгийг дараах өрхүүдийн туршлагаас харж болно.

Иргэн Д.Даринчулуу: Байшингаа дулаалсанаар мөнгө, санхүүгийн хувьд хэмнэлт хийж чадсан 

Иргэн Б.Туул: Өмнө нь гурван портер нүүрс түлдэг байсан бол өнгөрсөн өвөл дулаалга хийсний дараа ердөө ганц портер нүүрс түлсэн

Иргэн Х.Нацагдорж: Дулаалга хийснээр зуны цагт сэрүүн, өвлийн цагт маш дулаан болсон. Түлш маш бага түлж эхэлсэн ба өглөө нэг, үдээш хойш нэг галлаж байна

Т.Хэрлэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх