Олон улсын химийн 51 дүгээр олимпиадаас манай улс хос медальтай ирлээ

2019 оны 08-р сарын 06 өдөр, 17 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c90226b4-4d88-49f4-bcd0-f560f2fa805f

Франц улсын Парис хотноо болсон Олон улсын химийн 51 дэх олимпиадад энэ жил 80 улсын 309 хүүхэд, ажиглагчаар дөрвөн улс оролцсон байна.

Монгол Улсыг төлөөлж дөрвөн сурагч явснаас “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Ашид, “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Арвин нар хүрэл медаль хүртжээ.

Химийн олимпиадын нийт онооны 40 хувийг сорилын тэмцээн эзэлдгээрээ байгалийн ухааны төрлийн бусад олимпиадаас ялгаатай. Тиймээс олимпиадад оролцогчдын бэлтгэлийг одоогийнхоос сайжруулахын тулд цаашид материаллаг нөөцийг сайжруулах шаардлагатай байгааг сурагчдыг ахалж явсан удирдагч багш нар хэлж байна.

Дараагийн Олон улсын химийн олимпиад 2020 оны долдугаар сард Турк улсын Истанбул хотод зохион байгуулагдах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх