-Аргын тооллын 8 дугаар сарын 4. Ням (Адьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 4, харагчин тахиа, харцага-11 од, суудал уул, мэнгэ 1 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Бага хар.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:31-20:24.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие эрхтний хүч сайжрах маш сайн. Гэвч туулай, бар жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Худалдаа наймаа хийх, модны үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, мэргэ төлгө тавих, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, хэрүүл тэмцэлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч лам Д. Цогтбаатар
Өнөөдөр харагчин тахиа өдөр
2019 оны 08-р сарын 04 өдөр, 08 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )