Ардчилсан дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Мурат, Ардчилсан намын ХЭГ-ын дарга Д.Мэндбаяр, нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, Х.Алтанхуяг нарын намын удирдлагууд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Намын удирдлагууд тус аймгийн намын удирдлагуудтай уулзаж; цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Мөн Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид, иргэдтэй уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс намын удирдлагуудад орон нутгийн хөгжилтэй холбоотой асуудлаар санал хүсэлтээ хэлж байсан юм. Тухайлбал; 2016 оноос хойш тус аймагт бүтээн байгуулалтын ямар ч ажил хийгдээгүй, иргэдийн ажил орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаараагүй гэдгийг хэлж байлаа.
Баян-Өлгий аймгийн иргэд ярьж байна.
Эржумаш: Аймгийн удирдлагууд өнгөрсөн гурван жилийн хугацаанд маш муу ажилласан. Сайн ажилласан гэж хэлж чадахгүй нь. УИХ-ын гишүүн Г.Солтан надад орон сууц барьж өгнө гээд хөдөөнөөс нүүлгээд аваад ирчихсэн. Худлаа хэлээд алга болчихлоо. Би итгээд өдий хүрсэн байна. Тухайн үед би Г.Солтан гишүүнийг дэмжсэн харин өнөөдөр би намдаа эргээд элсэж байна. Дэмжээд байхад л тэр хүн ингээд алга болчихлоо шүү дээ.
Бархыт: Хийсэн юм алга. Нүдэнд харагдахаар хийсэн юм юу ч алга. Үерийн хамгаалалт хийнэ гэсэн нь хүртэл хийгдээгүй л байна. 2016 онд төсөв нь шийдэгдсэн гэж байсан. Өлгий чинь үерт автагдаад нэлээн удсан одоо хүртэл хэвээрээ л байна шүү дээ. Зам дэд бүтэц ч олигтой хийгдсэн юм алга. Өлгийн төвдөө л нэг жаахан юм хийсэн болоод л шоудаал байж байна даа.
Уранбадам: Ардчиллын хийсэн бүтээн байгуулалт дээр л нэг жаахан юм хийсэн болоол байж байна. Шинээр санаачилж хийсэн ажил ерөөсөө алга. Юу ч хийгээгүй гэхэд болно. Өөрсдөө хоорондоо сандал ширээний хэрүүл хийгээл байж байна. Иргэдийн амьдрал ч дээшилсэн юм алга.