ОХУ-ын Эрхүү муж энэ зун хоёр дахь удаагаа үерийн гамшигт нэрвэгдээд байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр энд орсон хүчтэй аадар борооны дараа 1,700 гаруй амины орон сууц усанд автаж, эрх баригчид онц байдал зарласан юм.
Эхний үер зургаадугаар сарын сүүлээр эхэлж, долдугаар сарын дунд хүртэл үргэлжилсэн. Энэ үеэр Эрхүү мужийн нийт 109 тосгон суурингийн 11,000 орчим байр сууц үерийн усанд автаж, 42,000 хүний амьдралд хохирол учруулсан юм.
Мөн 25 хүн амь үрэгдэж, долоон хүн сураггүй болоод байгаа. Эрхүү мужийн Тулун хотын оршин суугч хоёр дахь үерийн гамшгийн нөхцөл байдлыг дроноор буулгаснаа YouTube сүлжээнд нийтэлжээ.