Төмс 1 кг
Хиам эсвэл мах 300гр
Вандуй 50 гр
Сонгино 50 гр
Давсалсан өргөст хэмх 3 ш
Өндөг 6 ш
Майонез үзэмжээр
Лууван 1 ш
Давс бага зэрэг
Хийх арга:
1. Давстай усанд төмсийг зөөлөртөл чанаж болгоно. Дараа нь жижиг дөрвөлжин хэрчиж хийнэ. Лууванг 3-5 минут чанаж хөрсний дараа дөрвөлжин хэрчих юм уу үрж болно.
2. Төмсөн дээрээ мах, өндөг давсалсан өргөст хэмх болон бусад ногоогоо хийж хутгаад дараа нь сонгиноор амтлана. Сүүлд нь майонезоо хийж хутгаад салат бэлэн болно.