Хятадын авлигач түшмэлийн бүх хөрөнгийг хурааж, 13 жил хорих ялаар шийтгэжээ

2019 оны 07-р сарын 31 өдөр, 18 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
imagesabl_large

 Хятадын Жянсү мужийн томоохон банкны намын хорооны нарийн бичгийн дарга асан Ван Жяньхуаг ихээхэн хэмжээний авлига авсан хэрэгт буруутгаж, 13 жилийн хорих ял оноожээ. Жянсү мужийн Наньтун хотын Ардын дунд зэргийн шүүх ийм шийдвэрийг гаргасан тухай “Пэнпай” цахим хуудас мэдээлсэн байна.

 Жянсү мужийн банкны намын хорооны нарийн бичгийн даргаас гадна Ван Жяньхуа өөр хэд хэдэн өндөр албан тушаалыг эрхэлж байсан аж. Ляньюньган хотын намын нарийн бичгийн даргын албан тушаалыг эрхэлж байсан тэрбээр хувийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалаа урвуулан ашиглаж байсан нь шүүх хурлын явцад нотлогджээ. Ван Жяньхуа шууд болон бусад төрийн албан хаагчаар дамжуулан гуравдагч этгээдүүдээс нийт 25 сая гаруй юань буюу ойролцоогоор 3.6 сая ам.долларын хахууль авч байсан аж.

 Хууль бусаар олж авсан түүний бүх эд хөрөнгийг хураан авчээ. Ван Жяньхуад  13 жилийн хорих ял оноохын зэрэгцээ 2.5 сая юань буюу 367 мянган ам.долларын торгууль ногдуулсан байна.

 Си Жиньпин засгийн эрхийг авснаас хойш Хятад улсад авлигатай тэмцэх явдал идэвхтэй өрнөж эхэлжээ. Авлигатай тэмцэх томоохон кампанит ажлын үр дүнд сүүлийн хэдэн жил тус улсад энгийн албан тушаалтан төдийгүй өндөр дээд тушаалын түшмэд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, шоронд хоригдох зарим тохиолдолд бүх насаараа хоригдох ял сонссон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх