НМХГ: Түүхий нүүрс түлсэн ААН-д арга хэмжээ авчээ

2019 оны 07-р сарын 31 өдөр, 15 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nuurs

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Сүхбаатар дүүргийн 15-р хороонд байрлах “Дорнын Илч” ХХК түүхий нүүрс түлж, агаар орчны бохирдол үүсгэж байсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Түүхий нүүрс түлсэн тус байгууллагад Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгах талаар эрх бүхий тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагад түүхий нүүрс түлэхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: НМХГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (66.181.161.***)
    2019/08/08 02:09

    хүрэлсүхээ амарсайхан та хоёр ес эхлэхээр осгож үхэхгүйн тулд амь амжиргаагаа аврах гэсэн иргэдээ зөрчилийн хуулиар цаазлаарай урд талын засгийн газрууд чинь утаа нүүрсэнээс болж байсныг мартав

    (0) (0)