Өмнөговь аймагт хэрэгжиж байгаа “Эко Өмнөговь” төслийн хүрээнд дуу бүтээжээ. Дууны үгийг уг төслийг санаачилсан тус аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх бичжээ.
“Даланзадгадын үдэш” нэртэй дууны аяыг МУСТА О.Эрдэнэсүх бичиж өөрөө дуулан Өмнөговьчуудынхаа сонорыг мялаасан байна.