Төрийн дээд шагнал АЛТАНГАДАС ОДОНТ, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ Өмнөговь аймгийн Сэврэй сум МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал АЛТАНГАДАС ОДОНГООР шагнуулав.
Өмнөговь аймгийн Сэврэй сум нь 1924 онд Үзүүр гүн хэмээх газарт Сэврэй сум нэртэйгээр байгуулагдаж эдүгээ 95 жилийн буурал түүхийг бүтээжээ. Сэврэй сум нь 7522 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, урд талаараа Ноён сумтай, баруун талаараа
Гурвантэс сум, Баянхонгор аймгийн Баянлиг, Өвөрхангай аймгийн Богд сум, Зүүн
талаараа Булган, Баяндалай сумтай хил залган оршдог.
Уул нуруу, элс, элсэн хоолой, тал зонхилсон газар нутагтай, Сэврэй, Зөөлөн, Баянбор нуруу, Номгон зэрэг байц өндөр уулс, 185 км үргэлжилсэн Хонгорын элс, Харайх, Шургуул, Тал гашуун, Хавцгайт, Бичигт цагаан чулуу, Хадны бичээс зураг зэрэг түүх дурсгалын газрууд Чулуун нүүрс, Шатдаг занар, Шохойн чулуу, олон өнгийн байгалийн будгийн шавар, Усан болор, Гөлтгөнө, Цахиур чулуу, Хүрмэн чулуу, давс зэрэг байгалийн баялагтайгаас гадна барилгын ханын материалд нэн тохиромжтой шавар, шохойн чулуу зэрэг түүх соёлын дурсгалт газрууд, ховор олдвортой.
Газар нутгийн 82 хувь улсын тусгай хамгаалалтанд, үлдсэн хэсэг нь орон нутгийн
хамгаалалтанд байдаг.
Эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй, аялал жуулчлал.
Сэврэй сумын ИТХурал нь 1996-2000 онд аймгийн тэргүүний хурлын байгууллага 2011, 2012 онд ажлаараа 3-р байр эзэлж байсан бөгөөд 2013, 2014, 2015 онуудад аймгийн
тэргүүний хурлын байгууллагаар шалгарч байсан. Тус Сэврэй сум нь 2013, 2014, 2015 оны ажлаараа аймагтаа тэргүүлж аймгийн
хошой 3 удаагийн тэргүүний сум, 2016 оны ажлаараа аймагтаа хоёрдугаар байр, 2017, 2018 оны ажлаараа гутгаар байранд шалгарсан.
Цогт-Овоо сум нь 1979 онд АЛТАНГАДАС ОДОНГООР шагнуулж байсан бол 40 жилийн дараа Хатан Сэврэйчүүд амжилтын буухиаг үргэлжлүүлж АЛТАНГАДАС ОДОНГООР шагнууллаа.