Тодорхой шалтгаангүйгээс айдаст автах, амар тайван байж чаддаггүй хүмүүс бий. Энэ нь нэг ёсны өвчин юм.
Судлаачдын үзэж буйгаар:
– Нийгмийн тогтворгүй байдал,
– Ажилгүйдэл,
– Ядуурал ихсэх тусам хүмүүс айдас түгшүүрт автдаг аж.
Өнөөгийн нийгэм хүмүүс чинээлэг амьдралтай хэрнээ ч ямар нэг зүйлд сэтгэл
түгших нь нийтлэг үзэгдэл болсон гэнэ.
Стрессийг бол ямар нэгэн аргаар тайлдаг байхад сэтгэл түгшилтийг яаж ч
чаддаггүй гэнэ.
Сэтгэлзүйн хүчин зүйл:
– Маргаашдаа үл итгэх
– Ядуурах вий гэсэн айдас
– Ойр дотны хэн нэг хүн нас барах
– Ажлаасаа халагдах,
– Ажил төрөл бүтэмжгүй байх
– Санхүүгийн бэрхшээл
– Өвдөх, үхэхээс айх
– Харьцааны асуудал үүсэх
– Гэр бүл дэх таагүй уур амьсгал,
– Гэр бүлийн хурц зөрчил маргаан
– Ганцаардах, зожигрох
– Архи дарсанд донтох,
– Эм, мансууруулах бодисын хэрэглээ ихсэх
Сэтгэлзүйн хүчин зүйл
бие махбодын хямралд ч хүргэнэ
Хэрэв танд сэтгэлзүйн хямрал ажиглагдвал сэтгэл судлаачид хандаж, зөвлөгөө авах
хэрэгтэй.
– Айдас түгшүүр төрүүлдэг хүчин зүйлээ тодорхой болго.
– Айх шалтгаан, үндэслэл байгаа эсэхийг тогтоо.
– Айдсынхаа талаар ойр дотныхоо хүмүүстэй ярь.
– Айдас түгшүүр даамжирвал өвчин болох магадлалтайг сана.