Үг: Ч.Цолмон
Ая: Д ЭрдэнэчимэгХалуун хэвлээс тасарч хонин бууцанд торнисон
Хатүү хөтүүд дийлдээгүй харьшгүй заяат эрчүүд минь
Анд барилцан нөхөрлөж агтны нуруун дээр ханьсаад
Ан гөрөөнд мордож хээрийн салхинд жавхааждаг юм
Саруул монголын сүлд нь юм
Сайн аавын үргэжлэл юм
Саран гоо ижийн үр нь юм
Сайхан бүсгүйн хань юм аа
Аавын гэрээс гараад туурга тусгаарлан нэрлүүлсэн
Амгалан голомтын шүтээн нүнжиг ханхалсан эрчүүд минь
Шимийн идээний дээжээр ашдын ерөөл өргөж
Шилийн богдын оройд өглөөн нарыг угтдаг юм
Хамаг монголын сүлд нь юм
Ханхар аавын үргэжлэл юм
Хатан ижийн үр нь юм
Халамжит бүсгүйн хань юм аа
Дэлхийн дэвжээнд эрдэж Монгол омогшил төрүүлээд
Дэнж хотойтол ноцолдож хийморь нь сэргэдэг эрчүүд минь
Торгон зодгийг дүүргээд даяар олныг шуугиулаад
Тусгаар монголоо цууриатуулж дэвэн шаван барилддаг юм
Нарлаг монголын сүлд нь юм
Наран аавын үргэлжлэл
Намхан ижийн үр нь юм
Намбалаг бүсгүйн хань юм аа
Sain baina uu chuluunchimeg egchee bi tanii shuten bishregch, bi duuchin boloh huseltei. Ta nadad duu zaaj ogch chadah uu. ta sain bagshtai duunii duguilan haana baidagiig. medehuu.
Namaig misheel gedeg bi tanii shuten bishregch bi duuchin boloh moroodoltoi bi tanii shavie boloh boloh gej setgegdel uldeej baina nadruu setgegdel uldeej baina
Namaig misheel gedeg bi tanii shuten bishregch bi duuchin boloh moroodoltoi bi tanii shavie boloh boloh gej setgegdel uldeej baina nadruu setgegdel uldeej baina
Zohioliin duu ugaasaa butehgui yamar ch yavtsgui
chi nileen urt teneg uuriin bodloo bichij oir baival chamiag neg garaa bariad shidex yumsan xujaa
Бас л нэг балай фанатик дуу гарч. Амьдралаас тасархай. Ингээд хий хоосон зүйлээр эрчүүлээ магтаад төсөөлөөд байхаар нөгөөдүүл нь улам тасарч адаг сүүлдээ хүнээ байж байна. Тэрний оронд арай өөр хэлбэр лүү ормоор юм. Дуу зохиож дуулах дуртай юм бол. Хятад юмуу иргэншсэн бусад орны ардын дууг сонсоод байхад “Ууган ах маань анжисаа мөрлөлөө, аав араас нь дагаад түрлээ, эмээ ээж үрээ цацлаа, ээ дээ тутрага ч янзын ургана даа… гэсэн шиг хөдөлмөрийн утга агуулгатай дуу ихэвчлэн байх юм билээ. Тэр нь жаахан модернжиж, уран сайханжихаараа Дорноос наран мандлаа, Дундадаас Мао Зэдун төрлөө… гээд явчихдаг. Эсвэл “Хамжаад бүгдээрээ ажлаа хийнэ Хойтон гэхэд л баяжицгаана…” гэж славчууд дуулж байхад “Элдэв янзын хууль дүрэм тариачин хүнд харш Энүүнтэй энүүнгүй бүгдээрээ амьдраад л явах юм чинь… гэж украйнчууд дуулна. “Шүхэрний хавирга хугараад, салбайж даавуу нь урагдлаа, шулуухан хулстай чиглэж боогоод чангалаж гэмгүй болголоо Рорука минь чи намайгаа зүдэрч доошоо орвол зовлонт тэр шүхэр шиг золигт гаргачихгүй биддээ, арай?”, “эрүүл хоол идсээр би чинь эсэн энх сайхан амьдарч байна, органик хүнс идсээр би чинь онцын сайхан дадалтай болж байна, Элсэн чихрийг уруулдаа ч хүргэхгүй, Эгнэгт би далайн давс л хэрэглэнэ, найз нөхөд минь надаас гуйж наадах дадлаас чинь суралця л гэх юм” гэх мэт. Хамгийн гол нь эндээс харахад борог баазхан мөртөө хөдөлмөрийг магтан дуулсан иймэрхүү ард түмний үйлс, ирээдүй ихэвчлэн өөдрөг байсан байх юм. Манайд тэгэхэд ямар билээ? Нэг л их наадамдсан, морь унаж тэнд эндгүй давхисан, тэдний эднийхээр хоног төөрүүлсэн, өглөө нь эрт босоод давхисан нэг л дампуу янзтай. Эрчүүдийн сонгодог дүр гэхээр нэг л их алт мөнгө, үнэт зүйлээр морио гоёж, урт ганс түрийлж данх шиг хөөрөг өвөртөлж аваад хаашаа ч юм хамаагүй л тэмүүлж явдаг. Аархсан, энд тэндгүй огшиж омогшсон улс. Унасан морь нь гэхэд өвчин тусаад савж унах гэж байгаа юм шиг үргэлж агаарт самраастай. Ямар зорилготой нь тодорхойгүй. Гүй нэг л их нүдээ бүлтэртэл гоёцгоож жилийн турш наадам элдэв даншиг хүлээж амьдарцгаасан улс. Юу хийдийн мэдэхгүй. Ганц түц ажиллуулж харагдахгүй байтал элдэв ланьд мэтийн жийпээр биесээ дайрчих шахаад л давхиад байна. Гүй тийм биддээ? Элдэв реклам, клипэн дээр ийм л юм гарч байгаа биддээ? Бүлэг хулгайч, үүрлэсэн дээрэмчид л нэг өөрсдийгөө иймэрхүү маягаар илэрхийлж магадгүй. Тэгээд л наадамлаад байна. Гүй ер нь энэ улс чинь жилийн туршид наадамлаж суудаг үндэстэн үү гэмээр. Тэгэхэд тэр харь орнуудын дуу шүлэгт зунжин, өвөлжин хөдөлмөрлөөд үр шимээрээ зул сар, будааны баяр, еэвэн сар, улаан өндөгнийхөө баярыг сайхан тэмдэглэнэ дээ гэсэн явцуу утга л байдаг. Хавар нь тариалаад, зун нь ургуулаад намар нь хураана даа. Гэтэл манайх яаж байна хавар нь хэдэн адуугаа сойж авааад эсвэл яаж ийж байгаад машинаа сольж амжаад зунжин намаржин наадамлана даа гэж байгаа биз дээ?
Заавал “Намхан ижий” байхдаа яахав дээ? Өндөр ээж байж болохгүй юу?
“Хонин бууц”-нд төрөөгүй хотын аль нэг төрөх эмнэлэгт төрсөэ бол “Монгол” биш үү? Яруу найраг бичих аядаж буй бол сэтгэхүйгээ шинэчилж, орчин үежмээр юм даа…