Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Булган, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүлж байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Ойрын хоногуудад нутгийн хойд хагаст үргэлжилсэн бороо, уулархаг нутгаар хүйтэн бороо орж, салхитай байхыг анхааруулж байна.
2019 оны 07 дугаар сарын 26-ны 20 цагаас 07 дугаар сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар өдөртөө ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Дорноговийн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.