Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн Говь-Алтай аймагт ажиллав

2019 оны 07-р сарын 26 өдөр, 17 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_3500

Санхүүгийн зохицуулах хороо, Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газартай хамтран “Санхүүгийн зах зээл” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж ажиллав. Өдөрлөгт орон нутагт үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компани, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны компаниуд болон арилжааны банкууд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцууллаа.

Мөн орон нутагт санхүүгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор даатгал, үнэт цаасны зах зээл болон мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, комплаенсын чиглэлээр сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.  Арга хэмжээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд, үнэт цаас, ББСБ, ХЗХ, Даатгалын байгууллагууд болон иргэд оролцлоо.

Тус аймагт Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн тэргүүтэй ажлын хэсэг  ажиллав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх