2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт хүүхэд нас барлаа гэх харамсалтай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Хэргийг тодруулбал Төв аймгийн нутагт 10 сартай эрэгтэй М нь гэрийнхээ хананаас уяатай байхдаа уяандаа орооцолдож нас барсан байж болзошгүй байна.
Харамсалт хэрэг гарах үеэр түүний эцэг эх нь 9 настай ахыг нь дүүгээ харж байгаарай гэж хэлээд сумын төв рүү явсан байжээ.
Одоогоор Төв аймгийн цагдаагийн газар уг хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ хараа хяналтаа сайн тавих шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.