Орц: 2 хүн
- Тахианы гуя 2 ш
- Нунтаг сармис
- Хатаасан розмарин
- Хатаасан ногоон ургамлуудын холимог
- Нунтаг улаан перец
- Хэрчсэн сонгино
- Давс, оливын тос
Хийх арга:
- Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаана. Тахианы гуяыг хүйтэн усаар угаагаад сэврээнэ. Тахианы гуяыг 4 хэсэг байхаар дутуу зүсэлтүүд хийж өгнө.
- Хатаасан ногоон ургамлын хольц болон бусад амтлагчуудаа нийлүүлж хутгана. Халуун амтлагчаа өөрийн сонголтоор нэмж болно.
- Тахианы махыг амтлагч хольцоор жигд түрхэж өгөөд шарах шүүгээний тэвшинд тавина. Тахиан дээгүүр оливын тос шүршиж 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 35-40 минут шарж бэлэн болгоно.
- Тахианы махны шүүс бүрэн гарч дууссанаар болсон эсэхийг мэдэхээс гадна гуяыг жижиг зүссэнээр болц нь түргэн, амттай үзэмж сайтай болно. Дурын ногоогоор хачирлаж болно.
Share the post "Тахианы шарсан гуя"
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа