Төмсний салат хийх арга

2019 оны 07-р сарын 24 өдөр, 15 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
potatoe-salat

Орц:

  • төмс 1кг
  • алимны цуу 3 ц/х
  • майонез 80гр
  • хуурай гич 1 ц/х
  • нунтаг сармис 2 ц/х
  • хэрчсэн яншуй  1 /4 шилэн аяга
  • жижиглэж хэрчсэн дарсан өргөст хэмх 1 /4 шилэн аяга
  • жижглэж хэрчсэн улаан сонгино
  • цоохор майлз 1 /2 шилэн аяга жижиглэж хэрчсэн
  • давс, перец

Хийх арга:

  1. Дунд зэргийн хэмжээтэй төмс байвал илүү тохиромжтой. Ижил хэмжээтэйг ялган авч угаан хальстай нь давстай хүйтэн усанд чанана.
  2. Хэт болгож болохгүй. Сэрээгээр хатгахад зөөлөрч бутардаг болгоод төмсөө гаргаж хүйтэн усанд сойно.
  3. Хөргөсөн төмсөө хэрчиж нэг саванд хийж дээрээс нь алимны цуугаа хийн таглаж 3-4 цаг хөргөгчинд байлгана. Жигд хэмжээтэй хэрчихийн тулд өндөг зүсэгч ашиглаж болно.
  4. Хэрчиж бэлтгэсэн бусад ногоогоо төмстэйгээ хольж, дээр нь майонез нэмнэ. Хольж хутгаж байхдаа давс, перецээр амтална.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. хүмүүн
     (192.168.8..***)
    2019/07/26 09:55

    хүйтэн усанд чанах аргыг зааж өгнө үү бас хэт болгохгүй хэрнээ яаж бутардаг болтол нь чанах вэ хэхэхэхэхэхэ

    (0) (0)