Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Говь” ХХК-ийн бохир ус дамжуулах станцын худаг руу тус үйлдвэрийн ажилтан, Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 02:15 цагт Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн.
Дуудлагаар нийслэлийн “Аврах анги-105”-ын 8 алба хаагч, 2 автомашинтай 02:19 цагт очиход тус ажилтан нь бохирын худагт унаж нас барсан байсан тул цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Одоогийн байдлаар холбогдох байгууллагууд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
yagaad gantsaaraa baisan yum,busad humuus ny oir orchimbaihgyu baigaa ny baiguulaga hariutslagui handj gej oilgoj baina. Hairan zaluu ajliin talbar deer nas barsan uchir biguulagiin buruutai uilajillagaa busdiin ami nas eruul mend ed herengiin emne Gobi hariutslaga huleeeh estoi baikh. Hariutslagiin daatgalgui hiilgeegyu bol uildver eeree hariutslaga huleej nehen telber teleh estoi