Буянт-Ухаа 2” 972 айлын Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд бүртгүүлэхдээ юуг анхаарах вэ?

2019 оны 07-р сарын 24 өдөр, 12 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buyant uhaa

 Та зөвхөн суурин компьютероор бүртгэл үүсгэх боломжтой гэдгийг анхаарна уу.

– Анкетыг крилл үсгээр үг үсэг товчлохгүйгээр бичнэ үү.

– Урд талдаа улаан чагт тэмдэглэгээтэй байгаа хэсгүүдийг бүгдийг нь бөглөнө үү.

– Тоон тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн тоон тэмдэглэгээ, үсгэн тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн үсгэн тэмдэглэгээг хийнэ үү.

– Иргэн та зөвхөн нэг удаа бүртгэл үүсгэх боломжтой тул өөрт тохирох сонголтыг зөв хийнэ үү.

– Та анкетаа бөглөөд хадгалах товчийг дарснаар дахин засварлах боломжгүй болохыг анхаарна уу.

– Хүсэлт гаргагч нь анкетыг үнэн зөв бөглөх ёстой ба хэрэв ямар нэгэн байдлаар алдаатай худал мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулах үндэслэл болох ба сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох юм.

– Мөн өмнө нь захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочер дугаар харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.

Алдаа! Нэвтрэх нэр нууц үг буруу байна. – Энэ тохиолдолд та яах вэ?

Та өмнө нь Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд хандан орон сууцанд хамрагдах хүсэлт гаргаж байсан тохиолдолд тухайн үед үүсгэсэн и-майл хаяг болон нууц дугаараараа нэвтэрч орно уу. Хэрвээ нууц үгээ мартсан тохиолдолд Нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-майл хаяг руу сэргээлгэн авах боломжтой.

Хэрэв та и-майл хаяг болон нууц үгээ аль алнийг нь мартсан тохиолдолд иргэний цахим үнэмлэхтэйгээ нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл салбарт хандан сэргээлгэн авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (192.168.8..***)
    2019/07/26 18:14

    Хэзээнээс эхлэн айлуудаа оруулах гэж байгаа юм бэ

    (0) (0)