Мал төхөөрөх, дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж байна

2019 оны 07-р сарын 23 өдөр, 17 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
20190719_222952_(190723090650)

БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан, экспортын эрхтэй 80 аж ахуйн нэгжийн мал төхөөрөх болон дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд ХХААХҮЯ ахлаж, МХЕГ, МЭЕГ-ын холбогдох чиглэлийн газар, хэлтсийн даргаар ахлуулсан нийслэлд 5, орон нутагт 4 ажлын хэсэг хяналт шалгалтыг хийж байна.

 Энэхүү шалгалтыг  нийслэл, орон нутагт 2019 оны 7 дугаар сарын 17-ноос эхлэн 8 дугаар сарын 01-ний хооронд хийж гүйцэтгэх юм.

 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, 2019 оны 23, 26 дугаар тэмдэглэлийн холбогдох заалтыг үндэслэн мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мал төхөөрөх болон дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд импортлогч орны хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэхэд хийх хяналт шалгалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ахлаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Махны холбоо, Хүнсчдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулсан хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх