Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Монголоороо аялъя”

2019 оны 07-р сарын 23 өдөр, 10 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
67537194_2318104698227356_789980052082130944_n

МОНГОЛООРОО АЯЛЪЯ
Үг: Б.Болорцэрэн
Ая: Д.Бердибек
Ууланд гаръя урцанд амьдаръя 
Хөдөө явъя хөлөө баярлуулъя
Усанд сүслэе ханатлаа хуучилъя
Шөнийг дэрлээд гадаа хоноё

Санаа нийлье замдаа төөрье
Шаварт сууя наранд гандъя
Салхинд цохиулъя сандарч бүлээрье Хөгжилтэй явъя хамтдаа аялъя аа

Унаган байгалийн төрхөнд уусъя
Баян хангайн хишгэнд талархая
Улс Монголоо тойрон аялъя
Эх орноо бахдан дуулъя

Агаарт гаръя жимсэнд явъя
Дураар тэнээд дурсамжаа эргэе
Бодолд автая ханатлаа мөрөөдье Цэнгэг агаарт дуулан алхая

Бороонд норъё тэнгэртээ залбиръя
Хол алсад ухаанаа тэлье
Алжаал тайлъя сэтгэлээ сэргээе Сэрэмжтэй явъя хамтдаа аялъя

Унаган байгалийн төрхөнд уусъя
Баян хангайн хишгэнд талархая
Улс Монголоо тойрон аялъя
Эх орноо бахдан дуулъя

Наадамд явъя майханд тухлая
Нарнаар мордъё хөгшиддөө золгоё
Найранд саатъя дугараа өргөе Намбандаа суугаад ёсоо дээдэлье

Огшин цэлмэе сүслэн мөргөе
Хангай говийн сайханд биширье
Олонтой явъя хүндлэл хүлээе
Хийморьтой явъя хамтдаа аялъя

Нутаг нутгийн заншил дагая
Буянт малынхаа шимэнд талархая
Улс Монголоо тойрон аялъя
Эх орноо бахдан дуулъя

Унаган байгалийн төрхөнд уусъя
Баян хангайн хишгэнд талархая
Улс Монголоо тойрон аялъя
Эх орноо бахдан дуулъя

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. tsoogii
     (192.168.8..***)
    2019/07/23 13:35

    гавьяат дуучиндаа, уран бүтээлээ ид хийж байгаа дуучин дүү нартаа улам уран бүтээлийн амжилт хүсэн ерөөе.цаашид олон сайхан дуу хийгээрэй, сайхан дуу болсон байна.

    (0) (0)