Улсын хэмжээнд 2019 оны 6 дугаар сард 6259 хүүхдэд регистрийн дугаар олгожээ

2019 оны 07-р сарын 23 өдөр, 10 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
undesnii statistic

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 38.1 мянган эх амаржиж, 38.4 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 29 (0.1%)-өөр, амьд төрсөн хүүхэд 50 (0.1%)-аар нэмэгдсэн байна. Энэ оны 6 дугаар сард 6336 эх амаржиж, 6387 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 499 (7.3%)-өөр, амьд төрсөн хүүхэд 512 (7.4%)-оор буурчээ.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 521болж, өмнөх оны мөн үеэс 9 (1.7%)-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 632 болж, өмнөх оны мөн үеэс 18 (2.8%)-аар буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 6 дугаар сард 78 болж, өмнөх сараас 19 (19.6%)-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 105 болж, 11 (9.5%)-ээр тус тус буурчээ.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 14 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны 6 дугаар сард 12 болж, өмнөх сараас 2-оор, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, 1 хүүхдээр тус тус буурчээ.

Эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 9 болж, өмнөх оны мөн үеэс 3-аар буурчээ. 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 23 болж, өмнөх оны мөн үеэс 8-аар буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний хагас жилд 22.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 958 (4.4%)-аар нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 2141 (45.8%)-ээр, цусан суулгаар өвчлөгчид 97 (4.4%)-оор, гонококкт халдвараар өвчлөгчид 85 (3.2%)-аар, сүрьеэгээр өвчлөгчид 51 (2.5%)-ээр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1114 (53.4%)-өөр, трихомониазаар өвчлөгчид 270 (11.1%)-аар тэмбүүгээр өвчлөгчид 202 (6.2%)-оор буурчээ.

Улаанбаатар хотод 2019 оны 6 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 274 болсон байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 21.4 тэрбум төгрөг болжээ. Харин 6 дугаар сард 2.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 582.5 сая төгрөг (18.2%)-өөр буурсан байна. 2019 оны эхний хагас жилд 9.2 тэрбум төгрөгийн зүрх судасны эм борлуулагдсан нь нийт борлуулалтын 44.5 хувийг эзэлж байна.

67161104_2122748831184882_1244169270221340672_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх