Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийх явцад Сонгионохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын хяналтын цэгийн шалгалтаар Pruis маркийн суудлын автомашинд мансууруулах төрлийн ургамлыг орон нутгаас тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн, иргэн Г,Ц-г саатуулж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгч ажиллалаа.
Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсаныг илрүүлжээ
2019 оны 07-р сарын 22 өдөр, 16 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )