Йордан улсын Амман хотод пара таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд 34 орны 149 тамирчин өрсөлдөж буй уг тэмцээнд Монгол Улсын паралимпийн хорооны баг тамирчид бүтэн багаараа оролцож байгаа юм.
Эмэгтэйчүүдийн К 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа аваргын алтан медалийг хүртэж, Азийн аварга боллоо. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард Туркт болсон пара таеквондогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, “Токио 2020” Паралимпийн наадмын эрхээ авсан. Х.Энхтуяа 2017 онд Лондонд болсон ДАШТ-ээс аваргын алтан медалийг хүртсэн юм. Йорданд болж буй Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн үргэлжилж байна.
Монголын пара таеквондогийн тамирчдаас Г.Болор-Эрдэнэ /К 44, 61 кг/, Х.Энхтуяа нар “Токио 2020”-д өрсөлдөх эрхээ аваад байна.
Tand mash ich bayarlalaa, saihan medee duulasand. Tand bayar hyrgej az jargal eryyl enh amjilt hysie