Статистикийн бизнес регистрийн санд 2019 оны эхний хагас жилийн байдлаар 177.8 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 88.9 (50.0%) мянга нь үйл ажиллагаа явуулж байна.
Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 59.0 (66.4%) мянга нь Улаанбаатар хотод, 9.8 (11.0%) мянга нь Төвийн бүс, 9.1 (10.2%) мянга нь Хангайн бүс, 7.4 (8.4%) мянга нь Баруун бүс, 3.5 (4.0%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 86.6 хувь нь 1-9 ажиллагчидтай, 5.9 хувь нь 10-19 ажиллагчидтай, 4.7 хувь нь 20-49 ажиллагчидтай, 2.8 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай байна.
Үйл ажиллагаа явуулаагүй 88.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 48.8 (54.9%) мянга нь үйл ажиллагаагаа эхлээгүй, 35.4 (39.8%) мянга нь түр зогсоосон, 2.1 (2.4%) мянга нь бүрэн зогсоосон, 2.6 (2.9%) мянга нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байна.