“Эко Өмнөговь” төслийн хүрээнд дуу бүтээжээ

2019 оны 07-р сарын 22 өдөр, 11 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5d32a7cfd67ca

Өмнөговь аймагт хэрэгжиж байгаа “Эко Өмнөговь” төслийн хүрээнд дуу бүтээжээ. Дууны үгийг уг төслийг санаачилсан тус аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх бичжээ.

“Даланзадгадын үдэш” нэртэй  дууны аяыг МУСТА О.Эрдэнэсүх бичиж өөрөө дуулан Өмнөговьчуудынхаа сонорыг мялаасан байна.

Дууны үгийг бичигч Ө.Баянмөнх үүнээс өмнө “Дархан бэр” нэртэй дууг гэргийдээ зориулан бүтээж ураг удмынхаа хамгийн хүндтэйд тооцогддог нийт дархан бэрүүдэд бэлэг барьсан аж.

Тэрээр эко дугуйгаар ажилдаа явж, аймгийн төв дээрх ажлаа уг дугуйгаараа явж гүйцэтгэн төсвийн хөрөнгөд багагүй хэмнэлт гаргасан төдийгүй унадаг дугуй унахыг төрийн албан хаагчдад уриалсан юм.

Соёлыг дэмжих жил, Эко Өмнөговь төслийн хүрээнд бүтээсэн “Даланзадгадын үдэш” дуу удахгүй утасны дуудлагад эгшиглэнэ гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх