Нийт 29 155 азтан тодорчээ

2019 оны 07-р сарын 22 өдөр, 11 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nuat
НӨАТ-ын урамшууллын 2019 оны долдугаар сарын сугалааны тохирол Боловсрол суваг телевизээр шууд үзэгчдэд хүрлээ. Энэ удаагийн тохиролд зургаадугаар сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн 26 сая 207 мянга 697-н баримт хамрагдсан юм.
Нийт 29 155 азтан тодорчээ. Харин энэ удаагийн супер шагналын дүн 50 сая төгрөгийн шагналын эзэн энэ удаад тодорсонгүй. Тодруулбал:

  • Баримтын сугалааны арын 3 орон тоо нь таарсан буюу 30 мянган төгрөгийн азтан – 26 мянга 277 иргэн
  • Баримтын сугалааны арын 4 орон тоо нь таарсан буюу 100 мянган төгрөгийн азтан – 2574 иргэн
  • Баримтын сугалааны арын 5 орон тоо нь таарсан буюу 1 сая төгрөгийн азтан- 271 иргэн
  • Баримтын сугалааны арын 6 орон тоо нь таарсан буюу 5 сая төгрөгийн азтан – 28 иргэн
  • Баримтын сугалааны арын 7 орон тоо нь таарсан буюу 10 сая төгрөгийн азтан- 5 иргэн тус тус тодорсон байна

Дараагийн тохирол наймдугаар сарын 18-нд Боловсрол суваг телевизээр шууд хүрнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх