Өнөөдөр шарагчин хонь өдөр

2019 оны 07-р сарын 21 өдөр, 08 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
honin jil

-Аргын тооллын 7 дугаар сарын 21. Ням (Адьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 19, шарагчин хонь, шувуун хошуут-24 од, суудал хий, мэнгэ 6 цагаан, арвидахын барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:14-20:42.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах маш сайн. Гэвч үхэр, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Замд явах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, идээ, хувцас олох, худалдаа наймаа хийх, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, мал худалдахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.

Зурхайч лам Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх