НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол долоодугаар сарын 21-ний ням гаригт “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэд 2019 оны зургадугаар сарын 1-нээс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн супер шагнал 50 сая төгрөг байна.