Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдсэн 0,8 км урт, 1,5м өргөн явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай авто замыг “Зам гүүр барилгын нэгдэл” ХХК нь гэрээт хугацаанд бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангаж байна.
Тус авто зам ашиглалтад орсноор иргэд ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдаж, агаар хөрсний бохирдол буурах ач холбогдолтой юм гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газар мэдээлэв.