Өнөөдөр улаагчин могой өдөр

2019 оны 07-р сарын 19 өдөр, 07 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 7 дугаар сарын 19. Баасан (Сугар) гараг / 2019 /
-Билгийн тооллын 18, улаагчин могой, тооно-22 од, суудал уул, мэнгэ 8 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Их хар.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:12-20:44.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай муу цээрлэвэл зохилтой.
-Үхэр, тахиа, могой, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Буяны үйл, хөрөнгө оруулах, лам болох, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Мод таслах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд явахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх