Францын иргэн алтан гулдмай хилээр гаргахыг завджээ

2019 оны 07-р сарын 18 өдөр, 15 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8-8_large

 Энэ сарын 8-ны өдөр Франц улсын иргэн Т.M-ыг Улаанбаатар-Бээжингийн чиглэлд онгоцоор зорчих гэж байхад нь саатуулжээ. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тэрээр 999,9 сорцтой найман ширхэг /алт гэх/ эд зүйлийг гар тээш болон зөөврийн компьютерын цүнхэндээ тараан хийн, гаальд мэдүүлэлгүй улсын хилээр нэвтрэх гэж байсан аж. Уг хэргийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх