Баяр наадмын өдрүүдэд 25,000 зорчигч тээвэрлэжээ

2019 оны 07-р сарын 16 өдөр, 17 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
67358833_2223754757741222_6754407836186312704_o

ндэсний их баяр наадмын өдрүүдэд дунджаар өдөрт 5000 орчим иргэд хот хоорондын нийтийн тээврээр үйлчлүүлжээ.
Автотээврийн үнэсний төв ТӨҮГ-аас баяр наадмын өдрүүдээр 21 аймгийн 68 чиглэлд 625 тээврийн хэрэгслийн тээвэрлэлт гаргаж, нэмэлтээр 120 тээврийн хэрэгсэл гаргаж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тус өдрүүдэд нийт 25,000 зорчигч тээвэрлэсэн бөгөөд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд болон Хөвгөл аймгийн чиглэлд зорчигч урсгал хамгийн өндөр үзүүлэлттэй байсан талаар АТҮТ-өөс мэдээллээ.
Тус үйлдвэрийн газраас баяр наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр, шуурхай бүлэг ажиллаж, хот хоорондын тээвэрлэлтийн байпдалд 24 цагаар хяналт тавьж ажилласан байна. Өнөөдрийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн явагдаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх