Баяр амралтын өдрүүдээр иргэд голын эрэг дагуу амарч зугаалж яваад голын усанд осолдож амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг. Тэгвэл энэ өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг, 7 аймаг, суманд усны ослын 13 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 3 нь хүүхэд байжээ.
Түүнчлэн улсын хэмжээнд он гарсаар 13 аймгийн 27 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа харамсалтайгаар алдсан байна. Үүний 8 нь хүүхэд байсан аж. Гол усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүддэг байна. Тиймээс гол усанд орохдоо анхаарал болгоомжтой байхыг онцгой байдлын газраас анхааруулж байна.