Та өглөө бүр гэрээсээ гарахдаа доорх 12 зүйлийг байнга санаж ажил амьдралдаа хэрэгжүүлж байгаарай.
1. Өдөр бүр “өнөөдөр бол миний амьдралын хамгийн чухал өдөр “ гэж бодож бай. Учир нь энэ өдөр дахин олдохгүй, маргааш гэдэг тэс өөр өдөр байх болно
2. Өөрийгөө аз жаргалтай хүн гэдгийг мэдэхийг хичээ. Тэгээд тэр аз жаргалаа хамт байгаа хүмүүстэйгээ ямар нэгэн байдлаар хуваалцаарай.
3. Өдөр бүр ямар нэгэн хүлээн авалт, найр хуриманд оролцож байгаа юм шиг биеэ арчлан тордож, гоё ганган яв.
4. Өдөр бүр өөртөө итгэлтэй яв. Өөртөө итгэлтэй байх тусам хүний сэтгэл санаа сэргэж улам хөнгөн цоглог болно. Өөртөө итгэлтэй байх нь амжилтанд хүрэх хамгийн анхны нууц.
5. Өдөр бүр өөртөө ашигтай ямар нэгэн зүйлийг олж мэдэхийг хичээ. Болж өгвөл түүнийгээ ажил амьдралдаа туршиж үзэхийг хичээгээрэй.
6. Өчигдрийнхөө тухай байнга санаж яв. Хэрэв та ямар нэгэн алдаа гаргасан бол түүнийгээ дахин давтахгүй байхаар ажиллаж амьдар.
7. Байнга хэн нэгэнд хэрэгтэй сайн зүйл хийх юмсан гэсэн бодол тээж яв. Яавал гэр бүл, найз нөхөдөө баярлуулах вэ гэж бодож эхлэхэд л хангалттай.
8. Таны амьдрал яг одоо бэрхшээл зовлон тохиолдож, таны санааг ямар нэгэн зүйл зовоож байгаа бол түүнийгээ үргэлж болж бүтэх талаас нь бод.
9. Аливаа зүйлийг байнга сайн сайхнаар бод, хүнд хэцүү нөхцөл байдлаас хэрхэн гарч болох талаар тайвнаар эргэцүүлэн бод.
10. Өдөр бүр өөрийнхөө хийхээр төлөвлөсөн зүйлсийнхээ биелэлтийг ажлаа тарсныхаа дараа дүгнэж, цэгнэж бай.
11. Өдөр бүр өөртөө бага ч байсан хамаагүй заавал амрах цаг гаргаж, түүнийгээ бүрэн дүүрэн өөртөө зориул.
12. Өөртөө зориулж амар тайван орчинг бүрдүүлж сур. Ингэж чадвал ажил үйлс тань өөдрөг бүтэмжтэй, санаа сэтгэл чинь сэргэлэн цовоо хийморьлог байх болно.