Говь-Алтай аймгийн төв болон Тайшир сумын дунд, тал дээр үер бууж хэсэг хугацаанд автомашин зорчих боломжгүй болсон тухай мэдээлэл өчигдөр ирсэн байна. Баянхонгор аймгийн нутгаар мөн ойрын өдрүүдэд дуу, цахилгаантай аадар бороотой байх юм байна. Тодруулбал, 2019 оны энэ сарын 14-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Баянхонгор аймгийн хэмжээнд дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүснэ.
Иймд нийт иргэд гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байх, зайлшгүй нөхцлөөр хол замд зорчих бол дулаан хувцас, шаардлагатай зүйлсийг авч баталгаат зам, гүүр, даваагаар зорчих, малчид цаг агаарын нөхцөл байдал тогтвортой болтол малын бэлчээрт бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр явуулахгүй байх, томоохон нуур, голын эрэг, дагуу бууж суурьшсан аж ахуй нэгж байгууллага, айл өрх, иргэд, малчид үер усны аюултай бүсээс нүүх, үерээс хамгаалах далан, суваг, шуудуу татаж аюулгүй байдлаа хангахыг тус аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.