Олон өдрийн гүйлтийн тэмцээний Дэлхийн гурван удаагийн аварга Б.Буджаргалд “Эрхэт Монгол” групп гурван өрөө байр бэлэглэж, түүний тэсвэр хатуужлын спортоор олон жил тууштай хичээллэж, өндөр амжилт гаргасныг урамшууллаа.
Б.Буджаргал 10 хоногт 1304 км гүйж, монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд гайхуулж чадсан юм.
Өдөрт 1-2 цаг унтаж, 100-180 км замд гүйх хүнд даалгаврын ард амжилттай гарч, хэт холын марафон, олон өдрийн гүйлтийн төрөлд дэлхийд гурван удаа түрүүлсэн Б.Буджаргал 2008 оноос эхлэн хэт холын зайн гүйлтээр хичээллэж, өөрийгөө ялан дийлж, өдгөө дэлхийд данстай тамирчин болжээ.
Монгол Улсаа дэлхийд сурталчилж буй түүний үйлсийг зохих ёсоор үнэлэх учиртай хэмээн “Эрхэт Монгол” группийн удирдлагууд үзэж, тус группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр нутгийн зон олон, багын анд нөхөд, спорт сонирхогчийнхоо хувиар түүнд ийнхүү хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсад спортын бүх төрлийг эн тэнцүү түвшинд үнэлдэг тогтолцоо бий болоосой гэж олон хүн хүсдэг. Хүчит бөхчүүдээ наадмаар өндөр бай шагнал авахыг хараад ард түмэн өндөлзөн баярладаг билээ. Үндэсний спортоо урамшуулдаг энэ жишгээр өөрийн үнэн хүч, тэвчээр хатуужил, оюуны бяраар дэлхийд улсынхаа нэрийг гаргаж буй тамирчдынхаа хөдөлмөрийг тухайн цаг үед нь үнэлдэг болох нь спортынхны мөрөөдөл.
ОУХМ Б.Буджаргал тун удахгүй дараагийн тэмцээндээ мордоно.
Наймдугаар сарын 7-нд АНУ-д эхлэх зургаан өдрийн уралдаанд тэрбээр дэлхийн рекорд тогтоох том зорилго тавьжээ.
Byasalgaliin tovoos zohion baiguuldag temzeend l orj turuulsen gesen.
Hudlaa yariad nogooduul ni itgeed. Saihan ulger zokhioj baina daa. Hezee delhiin avarga bolsiin.