Монгол Улсын шинэхэн аварга Э.Оюунболдод шагналын автомашиныг гардуулан өглөө

2019 оны 07-р сарын 13 өдөр, 14 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2_20190713114439

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод түрүү бөхийн бай шагнал болох “Nissan Patrol  Y62” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Моннис моторс” ХХК-ны ерөнхий захирал П.Баяр болон Монгол Улсын шинэхэн аварга Э.Оюунболдын гэр бүлийнхэн, бөх сонирхогчид байлцлаа. Автомашин гардуулах ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний их баяр наадам маань өргөн дэлгэр сайхан болж байна. Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс шинэ аваргадаа халуун баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье” гэлээ.

Монгол Улсын аварга Э.Оюунболд “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Ниссан моторс корпорацийн хамт олондоо нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна. Цаашдаа олон бөхчүүд энэ шагналыг авах болтугай гэсэн ерөөл дэвшүүлье” хэмээв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх