Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг илрүүлжээ

2019 оны 07-р сарын 12 өдөр, 23 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
teevriin tsagdaagiin alba

 Тээврийн цагдаагийн алба баяр наадмын өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ, нэмэлтээр Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогчийн хамт өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шилжин Нийслэл хот болон Хүй 7 худагт хоёр хуваагдан үүрэг гүйцэтгэж байна.

2019.07.11-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 198 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 108 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.

Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 7 хүн гэмтэж бэртсэн бөгөөд алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

 Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ТЦА-аас анхааруулж байна.

“БҮСЭЭ БҮЛЭЛЖ, ХУРДАА ТОХИРУУЛЖ, ДҮРМЭЭ БИЕЛҮҮЛЖ”

САЙХАН НААДААРАЙ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх